Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"МАСАМ -2" төсөл Хэнтий аймагт хэрэгжихээр боллоо


“Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх нь” буюу “МАСАМ-2” төслийг Хэнтий аймагт хэрэгжүүлэхээр Хэнтийн мэдээ агентлаг хамтран ажиллаж байна. "МАСАМ-2" төсөл нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын төсвийг зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын үр дүнтэй оролцоог дэмжиж, төр болон иргэд харилцан ярилцаж, хамтын шийд гаргах арга замыг олсноор эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах зорилготойгоор хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслийг ашиглах нь” сургалтын сургагч багшийг бэлтгэх сургалтыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж сургагч багш нараа бэлтгэлээ. Мөн Хэнтий аймгийн удирдах албан тушаалтнууд болон төсөлд сонгогдсон "Ач манал" ӨЭМТ, төслийг хэрэгжүүлэгч төрийн бус байгууллага зэрэг олон талт хамтын ажиллагааны уулзалтыг энэ сарын 24-ний өдөраймгийн Иргэний танхимд зохион байгуулж, цаашид хийх ажлын удирдамжаа гаргалаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ