Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Эмчээ сонсъё” уулзалт хэллэцүүлэг боллоо


Булган аймагт “Эмч тандаа баярлалаа” аян зохион байгуулж байна. Цар тахлын үед нийгмийн эрүүл мэндийн төлөө ажилласан эмч нартаа талархах, сэтгэлийн дэм үзүүлэх, аймгийн болон төрийн байгууллагын удирдлагуудтай санал солилцох, хамтран ажиллах зорилготой “Эмчээ сонсъё” уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Эрүүл мэндийн газрын зохион байгуулсан арга хэмжээнд аймгийн ИТХ, ЗДТГ, нийт сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Бугат сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сэргэлэн, аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга П.Оюунцэцэг, эмч М.Давхарбаяр, М.Цэрэнбалжир, “Цанлиг” эмнэлгийн эмч Д.Бадамханд нарын хүмүүс санал бодлоо илэрхийлж, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтний хүний нөөцийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалтын орчин бүрдүүлж, ур чадварыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийн соёлыг сайжруулах шаардлагатай байгааг дурдлаа.
Тус аймагт нэг эмчид ногдох хүний тоо 418 буюу улсын дунджаас 40,0 шахам хувиар их, 10000 хүн амд ногдох их эмчийн тоо 24 буюу 14-өөр бага байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ