Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч, 4.5 га талбай шатжээ


Сэлэнгэ аймгийн Мандал суманд хээрийн түймэр гарч, 4.5 га талбай шатжээ.  Тус сумын Тарни 8 дугаар багийн “Дарьт” гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 16:32 цагт онцгой байдлын байгууллагын алба хаагчид хүлээн авсан байна.
Ингээд аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиж 45 минут ажиллаж 18:00 цагт цурамд оруулан мөн өдрийн 18:30 цагт бүрэн унтраажээ. Түймэрт нийт хээрийн 4.5 га талбай өртөж шатсан байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ