Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Агаар хөрсний бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлнэ


НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Швейцарын хамтын ажиллагааны газрын дэд дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга Бэнуа Мейэр-Биш нар Баянхонгор аймагт ажиллаж байна. 
Мөн үеэр албаныхныг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан албан өрөөндөө хүлээн авч уулзан, орон нутгийн нийгэм, эдийн засагт сайн үр нөлөөг бий болгон хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн үр дүн өндөр байдагт талархал илэрхийллээ.
Баянхонгор аймаг агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд
- 20.0 сая мод тарих ажлыг энэ онд 500.000 мод тариалах ажлаар эхлүүлэх
- 2022 онд гэр хороололд 1000 орон сууцны барилга барих
- Дулааны станцын барилгын ажлыг тавдугаар сард эхлүүлэх
- Гэр хорооллын айл өрхийг дулаалгын чип багцад хамруулах ажлыг тодорхой төсөвтэйгөөр өргөжүүлэн тэлэх 
- Аймгийн төвийн уурын зуухуудын янданд энэ онд  шүүлтүүр суулгах
- Гэр хорооллын дэд бүтцийн шугам сүлжээг өргөтгөх
- 2022-2023 онд эрчим хүчний станцын чадлыг 14 тэрбум төгрөгөөр өргөтгөх
- Байдрагийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах сонгон шалгаруулалтыг зарласан зэрэг ажлуудаа аймгийн удирдлага товч танилцуулав.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хүүхэд хамгаалал, боловсрол, ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах талаар аймгийн удирдлагатай санал солилцсон бол Швейцарын хамтын ажиллагааны газрын дэд дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга Бэнуа Мейэр-Биш Бэлчээр ашиглалтыг сайжруулах, Ногоон алт төсөл, Тогтвортой бичил уурхай төсөл, Залуучуудыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зэрэг олон төсөл хөтөлбөр дээр үр дүнтэй хамтран ажилласанд орон нутгийн талд талархал илэрхийллээ. 
Ажлын багийнхан тус аймагт ажиллах үеэрээ аймгуудын цэвэр агаарын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн сургамж хэлэлцүүлэгт оролцож, орон нутагт хийж хэрэгжүүлсэн зарим ажил арга хэмжээтэй газар дээр нь очиж танилцан, шаардлагатай хийж хэрэгжүүлэх ажлын судалгааг явуулах юм байна.



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ