Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Багануур дүүрэгт 21 нас хүрээгүй иргэнд электрон тамхи худалдахгүй


Багануур дүүргийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тус дүүргийн хэмжээнд 21 нас хүрээгүй хүнд электрон тамхи худалдаалахыг хоригложээ.
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажиллах үеэрээ электрон тамхийг 21-ээс доош насны иргэдэд худалдахгүй байх саналыг гаргасан. Мөн электрон тамхийг сургууль цэцэрлэгийн бүсийн 500 метр дотор худалдаалахгүй байх талаар саналд давхар тусгасан байв. Харин Хүний хөгжлийн хорооны санал эхнээсээ үр дүнтэй ажил хэрэг болж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ