Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Харилцагчийн банкин дахь хувийн мэдээллийг хэн авах эрхтэй вэ?

Хаан банк GDPR стандартын хүрээнд Хувь хүний мэдээллийн нууцлалын бодлогоороо харилцагчаасаа ямар зорилгоор ямар төрлийн мэдээллийг авдаг талаар өмнө нь бид хүргэсэн. Тэгвэл харилцагч таны нууцыг хэрхэн хамгаалж, хадгалдаг тухай, мөн банкинд хадгалагдаж буй таны мэдээллийг хэн авах боломжтойг та мэдэх үү? 

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ, ХАДГАЛАХ БОЛОН УСТГАХ
Монгол улсын холбогдох хууль тогтоомж, ХААН Банкны дотоод бодлого, журам, депозит, цахим болон картын бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн ерөнхий нөхцөл болон GDPR стандартын хүрээнд таны хувийн мэдээллийг танаас гаргуулан авч, танд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлэх зорилгоор ашиглах бөгөөд “ХААН Банкны архивын ажиллагааны журам” болон “ХААН Банкны нууцын журам”-ын дагуу хувийн мэдээллийг хадгалах, архивлах болон устгах үйл ажиллагааг явуулдаг. 
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ХҮСЭЛТ
ХААН Банк нь харилцагчийн зөвшөөрлөөр, холбогдох хууль тогтмоомжийн дагуу харилцагчийн хувийн мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх бөгөөд харилцагчийн хүссэн үед түүний ямар төрлийн хувийн мэдээллүүдийг банк хадгалж буй талаарх лавлагааг гаргаж өгөх боломжтой. Харилцагч энэ хүсэлтээ салбар тооцооны төвд хандан бичгээр гаргаж болно. 
ХААН Банк нь харилцагчаас бичгэн хэлбэрээр ирүүлсэн хүсэлтийг нягтлан шалгаж, харилцагчийг танин баталгаажуулсны үндсэн дээр ХААН Банкны “Харилцагчийн нууцлалтай мэдээлэл, түүний урсгалыг харилцагчид гаргаж өгөх үйл ажиллагааны журам”-ын дагуу холбогдох мэдээллийг харилцагчид гаргаж өгдөг байна. 
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
  1. ХААН Банк таны хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүргийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн байдаг. 
  2. Харилцагч дансаа хаалгасны дараа ч харилцагчийн мэдээллийн нууцлалтай байдлыг ХААН Банк хуульд нийцүүлэн хангасаар байх болно. 
  3. ХААН Банк нь харилцагчийнхаа мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор техник технологийн болон процессын аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилладаг.
  4. ХААН Банк нь Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын ISO27001:2013 стандарт болон шилдэг туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг. 
  5. ХААН Банкны төлбөрийн картын систем нь Олон улсын Аюулгүй болон Нууцлалтай байдлын шаардлагуудыг бүрэн хангасан тул Төлбөрийн Картын Салбарын – Мэдээллийн Аюулгүй Байдлын Стандарт (PCI – DSS v 3.2.1) сертификатыг авсан болно. 
  6. SWIFT CSP-н (Customer Security Program) зөвлөмж шаардлагуудыг ханган ажилладаг.
  7. ХААН Банк нь гадны үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажиллахдаа Олон улсын аюулгүй байдлын шилдэг туршлагын дагуу Мэдээллийн Аюулгүй Байдлын стандартуудыг дагаж мөрдөн ажиллах хатуу шаардлага тавьдаг. 
  8. Харилцагчийн мэдээллийг хаашаа дамжуулж байгаагаас үл хамааран бид харилцагчийн хувийн болон нууцлалтай мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилладаг болно.
ТАНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХЭНТЭЙ ХУВААЛЦДАГ ВЭ?
ХААН Банк нь таны мэдээллийг Монгол улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам болон GDPR стандартад заасны дагуу дараах эрх бүхий зохицуулагч байгууллага болон хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. Үүнд: 
  • Аливаа шүүх, прокурорын болон хууль сахиулах байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны шаардлагаар;  
  • Эрх бүхий зохицуулагч байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гаалийн болон татварын алба түүний хянан шалгагч, улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;
  • Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан мэдээг бэлтгэн, эрх бүхий зохицуулагч байгууллагад хүргүүлэх;
  • Зээлийн мэдээллийн санд мэдээлэл гаргаж өгөх;
  • Таны мэдээлэлд хандах эрхтэй буюу таныг төлөөлөхөөр итгэмжлэгдсэн эрх бүхий этгээдийн хүсэлтээр;
  • Хуульд заасан бусад үндэслэл, шаардлагаар;
ХААН Банк нь маркетингийн болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор таны мэдээллийг таны зөвшөөрөлд үндэслэн өөрийн гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хуваалцах боломжтой. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ