Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Маргаашаас иргэд олон нийтийн дасгал хөдөлгөөнд хамрагдана



Тус аймагт “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжиж маргаашаас өглөөний дасгалыг насанд хүрэгчдэд зориулан эхэлж байна гэж аймгийн БТСГ-аас мэдээлэв.
Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалан дөрвөн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалсан байна. Тиймээс энэхүү аяныг дэмжиж орон нутагтаа эхлүүллээ.
Аяны хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг спортын заалуудыг нээж бүх насныханд үйлчилгээ үзүүлнэ. Аяныг эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, эртэч идэвхтэй иргэн, хүртээмжтэй аюулгүй орчин, нэгдмэл зохицуулалттай тогтолцоог эрхэм болгож үр дүнтэй хэрэгжүүлнэ.
Энэ сарын 16-наас зургаадугаар сарын 1 хүртэл иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж мэргэжлийн багш нарын хамтын оролцоог нэмэгдүүлнэ. Өглөө бүр идэвхтэй хөдөлгөөнд нэгдэх иргэдийг хүлээн авч, фитнес болон, чөлөөт дасгал, иог, аэробикийн дасгалуудыг мэргэжлийн багш нар удирдан явуулна. Өглөө бүрийн идэвхтэй дасгал хөдөлгөөнд ажлын хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө нэг баг болон хамрагдах боломжтой юм гэв.
Ташрамд Завхан аймаг нь2014 оноосаймгийн хэмжээний заал танхимыг өглөөний06:30-09:00цаг хүртэл нээж иргэдийг үнэ төлбөргүй дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангаж байжээ. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил шахам спорт заалуудын үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоогоод байсан аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ