Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Эрдэнэс сильер ресурс"-ийн захирал Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Эрдэнэс силвер ресурс” компанийн захирал Т.Мөнхбаяр хэмээх залууг Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж, "Нэг ийм жижигхэн уул уурхайн компанийн захирал Монголын өндөр настнуудын тэтгэврийн зээлийг тэглэж өгсөн юм шүү дээ” хэмээн Монголчуудад танилцуулж байлаа. Ерөнхийлөгчийн нүүрийг тахлах том ажил бүтээсэндээ хүрээлэл, нөлөөгөө чамгүй томсгоод авсан Т.Мөнхбаярын талаар инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч гэмээр баримтыг манай редакцад эх сурвалж ирүүллээ.
 
Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сарын 18-ны өдөр МҮОНРТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гэрэлтэй нэгэн "Ажил гүйцэтгэх гэрээ”-г 200 сая төгрөгийн өртөгтэйгээр хийсэн байна. Тодруулбал, Т.Мөнхбаяр нь нууц амраг С гэх бүсгүйгээ МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр ажилд оруулж, богино хугацаанд буюу жилийн дотор олны танил, нөлөө бүхий нэвтрүүлэгч болгохоор уг гэрээг байгуулсан гэдгийг ойрын эх сурвалж нь мэдээллээ. Өнөөх залуухан амраг нь ч МҮОНРТ-д ажилд орж, нэртэй автор, нэвтрүүлэгчдийн хажуугаар "хөндөлсөх” гэж хэрэндээ хичээж, хэд хоног гүйж байгаад, баргийн хүний барчихаар ажил биш гэдгийг ойлгож, мэдрээд шантарсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар л болчихвол юуг ч мөнгөөр худалдаад авчихаж болно гэж "Эрдэнэс силвер ресурс” компанийн захирал Т.Мөнхбаяр бодсон бололтой.


“ЭРДЭНЭС СИЛЬЕР РЕСУРС”-ИЙН ЗАХИРАЛ Т.МӨНХБАЯР НЯЛХ АМРАГАА МҮОНРТ-ИЙН НЭВТРҮҮЛЭГЧ БОЛГОХООР 200 САЯ ТӨГРӨГӨӨР ГЭРЭЭ ХИЙСЭН ГЭВ ҮҮ
“ЭРДЭНЭС СИЛЬЕР РЕСУРС”-ИЙН ЗАХИРАЛ Т.МӨНХБАЯР НЯЛХ АМРАГАА МҮОНРТ-ИЙН НЭВТРҮҮЛЭГЧ БОЛГОХООР 200 САЯ ТӨГРӨГӨӨР ГЭРЭЭ ХИЙСЭН ГЭВ ҮҮ

http://aranshin.mn/index.php?newsid=1052&fbclid=IwAR3gxTGiV1yo74i2jQe5L67-lU_DzG7FfHAFH1qkIbPnxVfI9Ob6bhcNuY0
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ