Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Борц үйлдвэрлэхдээ 4-5 хүнийг ажлын байраар хангаж байна


Ховд аймгийн Зэрэг сумын "Буурлын ээл" хоршоо нь 2012 оноос эхлэн үхрийг борцыг уламжлалт аргаар үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. 
“Эднийх борцыг 5-6 настай монгол үхрийн махаар уламжлалт, орон нутгийн онцлог технологийн дагуу бэлтгэдэг тул хуучны сайхан амтыг санагдуулам, өвөрмөц байж чаддаг” гэж нутгийн зарим иргэд хэллээ.
Сүүлийн үeд Ховдын “улаан шошготой борц” гэх нэрээр хэрэглэгчдэд танигдсан энэхүү борц нь 250 гр савалгаатай.
Жилд дунджаар 300 кг борцыг ийнхүү савлаж, “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төв, “Сүү цагаан идээний зах”-ын хоёр цэгт тус тус худалдаж байна. Мөн 85434143, 89449299, 95815808 утсаар захиалга авч буй. 
"Буурлын ээл" хоршоо нь 9 гишүүнтэй. Малчид, орон нутгийн ажилгүй иргэд нэгдэн тус хоршоог байгуулсан бөгөөд борцны үйлдвэрлэл явуулахдаа улирлын чанартай 4-5 хүнийг ажлын байраар хангадаг байна.   
Энэ жил 15 үхрийн махыг борц байдлаар бэлтгэсэн бөгөөд 2022 оны тавдугаар сараас эхлэн зах зээлд нийлүүлэх аж. Ингэхдээ нэг уут борц 15 мянган төгрөгөөр зарагдах юм.
Мөн Улаанбаатар хотын зарим компанитай хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ярилцаж байгаа гэж "Буурлын ээл" хоршооноос мэдээллээ. Тус хоршооны хамт олон цаашид орон нутагтаа борцны үйлдвэрлэлийг өргөжүүлэх, Ховдын брэнд бүтээгдэхүүн болгох, ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, тогтмолжуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ