Дархан-Уул аймагийн 60 гаруй өрхийн 900 гаруй мал, малын гоц халдварт шүлхий өвчинөөр өвчилсөн талаар бид өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл өчигдөр /2022.01.11/ аймгийн онцгой комисс шүлхий өвчнийг бүрэн дарж, хорио цээрийн дэглэмийг цуцалсан талаараа мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Шүлхий өвчин туссан бод, бог малыг бүрэн вакцинжуулж дууссан бөгөөд цаашид дөрвөн сарын дотор давтан вакцинийг хийх аж. Аймгийн хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн 64 хоногийн хугацаанд шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг авсан. Энэ хүрээнд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хорио цээрийн дэглэмийг хязгаарлалтын дэглэм рүү шилжүүлсэн юм.
Хязгаарлалтын дэглэм гэдэг нь 14 хоногийн хугацаатай малын өвчлөлийг хянах, дахин өвчлөл гарахаас сэргийлэх арга хэмжээ авдаг бол энэ долоо хоногоос хөл хорио хязгаарлалтын дэглэмийг бүрэн цуцалсан байна.