Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийт бэлчээрийн 50 хувь нь тааруу байна


Өмнөговь аймгийн нийт бэлчээрийн 50 хувь нь тааруу байна. Өвөлжилтийн хувьд нийт бэлчээрийн 20 хувь нь өвстэй, 30 хувь нь дунд зэрэг, 50 хувь нь тааруу байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Тус аймагт жилийн эцсийн мал тооллогоор 2,5 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 12,7 хувь буурсан мэдээтэй байгаа юм. Өнгөрсөн онд 250,4 мян толгой төл бойжуулж, 129,7 мян толгой мал зүй бусаар хорогдож, 152,8 мн толгой малыг хүнсэнд, 408,5 мян толгой малыг зах зээлд борлуулсан байна. Мал аж ахуйн салбарын бэлчээрийн хүрэлцээ хангамж 80 хувьтай байгаа гэж үзэж байгаа аж.

Малчдын бэлтгэсэн тэжээлийн хэрэгцээ хангамж 60,6 хувь, аймаг, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 96,3 хувь, худаг уст цэгийн хүрэлцээ хангамж 82,5 хувьтай байна. Мөн усаар хангагдсан өрх 81,9 хувь, малын хашаа хорооны хангамж 91,3 хувь, малчин өрхийн бэлтгэл 88,8 хувь болж, мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан нэгдсэн дүнгээр 84,6 хувьтай ханган биелүүлсэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ