Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн нэг ояката болон таван бөх шинэ коронавирусний халдвар авсныг Японы сумогийн холбооноос мэдэгдлээ. Иймд тавдугаар сарын Нацү башё болох эсэх нь эргэлзээтэй болов.
Халдвар авсан ояката Такадакава болон түүний шавь болох хоёрдугаар зэрэглэлийн жүрёо зиндаанд барилддаг Хакүёозан ч халдвар авчээ. Халдвар авсан бусад 4 нь доогуур зиндааны бөхчүүд юм байна.
Такадакава /53 настай/ энэ долоо хоногийн эхээр халуурч эхэлсэн байна. Одоогийн байдлаар Такадакава болон бусад 5 бөхийг эмнэлгийн хяналтанд оруулжээ. Мөн Японы сумогийн холбооноос ирэх Нацү башегийн нээлтийг 2 долоо хоногоор хойшлуулж тавдугаар сарын 24-нд болгосон ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан башёг үзэгчгүй эсвэл бүр зохион байгуулахгүй байх магадлал их байна.
Д.ӨлзийсайханЭх сурвалж: Монцамэ агентлаг