Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дэргэдэх Төрөлжсөн бүртгэлийн архивын цаасан суурьт нотлох баримтыг тоолох ажлыг зохион байгуулав. Тооллогоор иргэний баримтын 160373, хуулийн этгээдийн 2236, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт 27497, нийт 1 сая 425 мянға 236 ширхэг цаасан баримт хадгалагдаж байгаа дүн гарчээ.
Тооллогын явцад хувийн хэргийг цахим сантай тулгаж, нотлох баримт бүрэн цахимжсан эсэх, алгассан дугаар байгаа эсэх, бүртгэлийн тоо, хуудасны тоог хувийн хэрэг тус бүрээр гаргажээ. Мөн иргэний баримтын нас баралт, харьяатын сан, хаяг нь тодорхойгүй хувийн хэргүүдэд ангилан ялгалт хийж байршуулсан байна.