Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сургуулийн өмнөх боловсролд 60,435 хүүхэд үргэлжлүүлэн хамрагдаж байна


Цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жилийн туршид доголдоод байсан хичээл сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-нээс цахим болон танхимын сургалтыг хослуулсан байдлаар эхлүүлсэн.
Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,453 цэцэрлэгийн 7,024 бүлэгт 60,435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна. Энэ нь 4 болон 5 настай сурагчдын 33.1 хувь юм. Цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байгаа хүүхдүүдийн 31 мянга нь 4 настай, 28 мянга нь 5 настай суралцагч байна.
Эх сурвалж: БШУЯ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ