Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Э.Энхбатыг зодсон Н.Түвшинбаярт 5-12 жилийн хорих ял онооно


Багын найзаа хүнд гэмтээж, танхайрсан, балмад олимпын аваргын хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь тодорхойгүй царцалтын байдалтай байна. Зодсон найз нь үхэл, амьдралын заагт, сэхээн амьдруулах тасагт долоо, найман сар тарчилж байхад тэрбээр теннис тоглож, хөгжилдөж байгаа талаар хохирогчийн ар гэрийнхэн мэдээлсэн байдаг.
           Хэргийг эргэн сануулбал, олимпын аварга Н.Түвшинбаяр улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон. Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэж, улмаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ. Үүнтэй холбоотойгоор Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног цагдан хорьсон байдаг. Улмаар өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу өнгөрсөн тавдугаар сарын 20-нд батлан даалтад гаргасан юм.
Тэгвэл прокуророос эл хэргийг Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл зүйл ангийг нь хүндрүүлжээ. Энэ зүйл ангиар яллавал Н.Түвшинбаяр 5-12 жилийн хорих ял эдлэх юм.

https://ergelt.mn/news/21/single/16009скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ