Олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, 20 хоног саатуулагдаад буй. Харин Улсын начин Э.Энхбат хүнд бэртэлтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-д эмчилгээ хийлгэж хийлгэхээ явсан билээ. Тэгвэл одоо түүний биеийн байдал хэр талаар ар гэрийнхнээс нь тодруулахад
БНСУ-ын эмч нар юу гэж байна вэ. Ямар эмчилгээ хийж байгаа гэнэ вэ?
-Эмч нар “Ийм тохиолдол бараг анх удаа харж байна. Хүнийг ийм болтол нь зодно гэдэг” гээд толгой сэгсэрч байна лээ. Хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй болох байсан гэсэн. Одоо нэг дор 20-30 дусал залгаж, дөрөв, таван том аппаратад орж байгаа гэсэн. Маш олон төрлийн эмчилгээ хийж байна гэсэн. Аппарат залгаатай байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй. Хэрэв аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байгаа гэсэн. Тийм учраас нарийн шинжилгээ өгөөгүй, харзнаж, хүлээлтийн байдалтай байна. Хамгийн ноцтой нь уушги нь бүрэн устсан байна гэж эмч нар хэлсэн. Хар дарсан зүүд шиг маш аймшигтай өдөр, хоногууд өнгөрч байна. Хэрэв тэр өдөр л хүмүүстэй уулзаагүй байсан бол өнөөдөр эрүүл байж байх байсан шүү дээ. Гурван хүүхэд нь, аав, ээж, хань, ах, дүү нь амьдын тамд байна (уйлав).
-Хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй болох байсан гэсэн -Зодуурын улмаас уушги нь бяцарч, устсан гэсэн үг юм уу. Өмнө нь ямар нэг суурь өвчтэй байсан уу?
-Цоо эрүүл хүн байсан шүү дээ. Эрүүл байсан тулдаа өнөөдөр амьд байна гэсэн. Эмч нар “Бие сайтай, өмнө нь эм, тариа хэрэглэж байгаагүй болохоор дархлаа сайтай байна. Хэрэв дархлаа муутай хүн байсан бол тэсэхгүй байсан” гэж байна лээ. Тархи гэмтэхээр бусад эрхтэн нь дагаад гэмтчихдэг юм байна.