Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дөрөлж нуурт живсэн автомашиныг татан гаргалаа



Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газар шатахуун ачсан авто машин живсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус газарт6 хоног ажиллаж, Хово загварын шатахуун ачсан машиныг өчигдөр орой татан гаргасан байна.

Нийт 87 метр урттай, 8 метрийн өргөнтэй зурвас гаргаж, автомашины толгой хэсгийг өчигдөр 16 цаг 36 минутад, чиргүүлийг 17 цаг 5 минутад тус тус нуураас татан гаргаж иргэн Э-д хүлээлгэн өгсөн байна. Энэ үед мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байсан гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ