Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дөрөлж нууранд живсэн автомашиныг татаж гаргах ажил үргэлжилж байна


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газарт шатахуун ачсан автомашин 12 дугаар сарын 1-нд живсэн. 
Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” автомашиныг татан гаргах ажиллагааг 12.04-ний өдрийн 09:30 цагаас 18:00 цаг хүртэл зохион байгуулсан. Гэвч гаргаж чадаагүй байна. Өнөөдөр 08:30 цагт татан гаргах ажиллагааг дахин эхлүүлжээ. Мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ