Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Бадраа тансаг зэрэглэлийн 20 орон сууц худалдан авч, Ханбогд сумын Засаг даргын гэрээс 12 кг алт гарсан уу


Байсхийж байгаад дуулддаг баривчилгаа энэ удаад Улаанбаатараас алсарч урд хилийн Ханбогд суманд суманд болжээ. Алслагдсан нутагт хаан лугаа тухалж, хууль цаазгүй мэт дураар авирлагч дарга цөөн биш. Энэ удаагийн баривчилгаа тэдний нэгийг онилсон бололтой.   
Тодруулбал, 2021 оны 11-дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт болон тамгын газрын хэд хэдэн албан тушаалтнуудын албан өрөө, гэрт нэгжлэг хийхэд “Н”, “О”, “Г”, “Б” нарын дөрвөн хүний  гэр, ажлын өрөөнөөс бэлэн 300 гаруй сая төгрөг, их хэмжээний гадаад валют гарч ирсэн байна.  Тэр битгий хэл сумын Засаг даргын гэрээс 12 кг алт,  алтан эдлэл гарсан  гэх мэдээллийг MURCH.mn дурджээ.
Эх сурвалжийн мэдээллээр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадраа нь Ханбогд сумын албан тушаалтнуудтай хуйвалдаж, Цагаан хадны орчим гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кемп байгуулах зориулалтаар их хэмжээний газрыг олгосон ба эдгээр газрыг олгохдоо эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн компаниудад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй аж. 
Түүнчлэн Б.Бадраа нь энэ үйлдэлдээ эхнэр, төрсөн хүүгээ татан оролцуулж хамтран үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 
Мөн Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд нарын гэрт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийх явцад эх үүсвэр нь тодорхойгүй хууль бусаар олсон их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум байсныг эх сурвалж мэдээлжээ. 
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадраа нь хууль бусаар олсон мөнгөөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт өндөр зэрэглэлийн олон тооны орон сууц, үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй автомашинууд худалдан авсан нь хуулийнхны анхаарлыг татсан байна. Тухайбал тэрбээр өндөр зэрэглэлийн 20 орчим орон сууц худалдан авсан гэх мэдээлэл байна. 
Ерөнхий агуулгаараа Б.Бадраа хууль бусаар газар авч Хятад улсын иргэдэд зардаг байж болзошгүй хэргийг хуулийн байrууллага шалгаж эхэлжээ. 
Эх сурвалжийн мэдээллээр Бадраагийн хүү Б.Наранболдыг нь цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа аж.
...Ийм нэгэн явдал хоёр хоногийн өмнө боллоо. Ёстой л  нөгөө “олон  хавар нэгэндээ” гэгч болсон бололтой.
 Б.Бадраа Өмнөговь аймгийн Засаг даргаар гурван бүрэн эрхийн хугацаанд ажилласан нэгэн. Тэр 2016 оноос эхлэн төрийн ордныг саравчлах болсон ч  2016 оны сонгуулиар Н.Амарзаяад ялагдаж байв. 2020 оны сонгуулиар ч нутгийнхан нь түүнд итгэл үүрүүлсэнгүй.
Тэрбээр найм есөн жилийн өмнө  мөн л хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа улстөрийг орхино хэмээн гоморхож  байсан  ч явж чадахгүй байх шалтгааны нэг нь энэ мэт хөрөнгө мөнгөтэй холбоотой “толгойны өвчин” байж мэднэ.
2021 оны орон нутгийн сонгуульд тус аймагт Ардчилсан хүчнийхэн олонх болсноор тэр аймгийн ИТХ-ын даргаар   ажиллаж байгаа юм.
Түүнийг Аймгийн Засаг дарга байх хугацаанд  буюу 2012-2013 онд хамтран ажилаж байсан  Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр улстөрийн тавцангаас өөрийн увайгүй үйлдлээсээ болж албан тушаалаасаа огцорч байв. Түүний хувьд бас л хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар нэр ус нь дуулдаж байсан нь нэг бус удаа.
Ихэнх дарга нар, шинэ цагийн баячуулын адил  уяач гэдгээрээ хүрээллийнхэн дундаа танигдсан, аймгийн Алдарч уяач. Түүний нэрийг дурдах шалтгаан гэвэл бас л хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор яригддаг байсан дарга нарын нэг.  Хэдэн жилийн өмнө иргэн Г.Амарсанаагаас   "Х.Түмэнбаяр нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж 946 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан” гэх гомдлыг АТГ-т гаргаж байв. 
Тэрбээр “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээсээ хойш хөрөнгө мөнгөө зузаатгаж, эхнэр С.Сэлэнгэтэй хамтран  нэлээд томхон "вант улс"  байгуулж амжсаныг нутгийнхан ярьдаг.  Түүний хөрөнгийн эх үүсвэрийг зузаалдаг орлогын гол эх үүсвэр нь “Таван толгой” уурхай дээр хийдэг шантааж гэсэн мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрлэж байсан удаатай.
Учир мэдэх хүмүүсийн ярьснаар “Х.Түмэнбаяр намын нэр хүндийг  шавар шавхайтай хольж, хамгаалахын аргагүй олон асуудал ургуулсан учраас түүнд нам битгий хэл Өмнөговь аймгийн олон иргэн түүнээс нүүрээ буруулахаас өөр аргагүй байдалд хүрсэн” гэж ярьсан байх юм билээ.
Харин тэр нэг иймэрхүү нэр нүүртэйгээр улс төрийг орхисны араас  аймгийн одоогийн ИТХ-ын дарга тэргүүтэн замнаж магадгүй байна.
Өмнөговийн ИТХ-ын дарга нар нэг иймэрхүү нэр нүүр муутайхан үүрэгт ажлаа хугацаанаас нь өмнө өндөрлөдөг зуршилтай болж мэдэх нь. 
 
http://www.toim.mn/article/2e7e628g
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ