Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хороо, Монгол Германы хамтарсан “Ашигт малтмал технологи”-ийн их сургууль өргөтгөлийн барилга шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход тус их сургуулийн багш ажилчдын дотуур байранд цахилгаан дамжуулах сүлжээний утас шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан байна.