Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт нийт 276 хүн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн байна. Үүний тав нь вакцины эхний тун, долоо нь хоёр дахь тунг тариулжээ. Харин вакцины гурав дахь тунд 264 хүн хамрагдаж, нийт 10461 боллоо.
Өссөн дүнгээр авч үзвэл, вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 88.4 хувь буюу 56189 иргэн эхний тун, 82.9 хувь буюу 52686 иргэн хоёр дахь тун вакцин хийлгэжээ.