Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирусний халдвараар өвчилж эдгэсэн бүх хүмүүсээ нарийвчилсан үзлэг оношилгоонд оруулна

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан энэ сарын 11-нд болж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал:
-Сэлэнгэ аймаг Монгол Улсад анх удаа халдварт болон халдварт бус өвчий эрт илрүүлгийн үзлэг оношилгоог амжилттай хийсэн. Энэ туршлагадаа тулгуурлан коронавирусний халдвараар өвчилж эдгэсэн бүх хүмүүсээ нарийвчлан үзэж оношлох ажлыг аймгийн хэмжээнд эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
-"Сэлэнгэ энeргио" ОНӨААТҮГ-ын 2021-2022 оны өвөлжилтийн хэвийн ажиллагааг хангах үүднээс нэг сарын хэрэглээний нүүрсний нөөцийг бүрдүүлэх хөрөнгийг шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар тус байгууллага 14 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа аж.
-Малын гоц халдварт шүлхий өвчин Орхонтуул суманд гарсантай холбогдуулан өвчний эсрэг хэрэгцээт вакциныг авах хүсэлтээ Улсын Онцгой комисст гаргалаа. Мөн аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог 17 сумын Онцгой комисст өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хэмжээнд хангах, нэмэлт дархлаажуулалтын 3-р тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болгосон байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ