Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар хөлөг онгоцноос гарсан эд зүйлс

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 жилийн дараататан гаргасан.

Энэ үеэр Сүхбаатар хөлөг онгоц дотроос тэр үед хэрэглэж байсан сампин, хүрз, аяга, таваг, данх, жуух бичиг, баярын бичгийн хавтас, загасны лаазалсан махгарч ирсэн байна. Загасны лаазалсан махнь агаартгарч ирснээс хойш 10 минутын дараатаг нь цөмөрч унасан гэнэ.

Мөн тэр үед онгоцонд хэрэглэж байсан 200литрийнхоёр торх дүүрэн масло гарч ирснийг гялгар цаасаар ороож боон Хатгалаас 15 километрт байрлах хогийн цэгт булж устгасан байна. Хөвсгөл нуурт 1985 ондживсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байна.

Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр шигдсэн. Урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, жин нь 309 тн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ