Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хар ус нуурын мөсний зузаан 17 см байна


Мэргэжлийн байгууллагаас авсан мэдээгээр Ховд аймагт гол, нуурын мөс аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Энэ оны 11 дүгээр сарын 11‑ний өдрийн байдлаар Долооннуурын голын мөсний зузаан 15 см, Дунд цэнхэр голын мөсний зузаан 7 см, Хар ус нуурын мөсний зузаан 17 см байна.
Харин Буянт, Ховд, Булган, Чоно-Харайх, Төгрөгийн гол мөсөн зах, дунд зэргийн зайртай болжээ. Гол, нуурын мөсний зузаан өмнөх оны энэ үед Дунд цэнхэр гол Мөнххайрхан сум орчимд, Хар ус нуур Дөргөн сум орчим, Долооннуур гол Мөнххайрхан сум орчимд мөсний зузаан үүсээгүй байжээ.   
Одоогийн байдлаарХовд аймгийн нийт нутгаар цаг агаар тогтуун, өвлийн тайван байдалд шилжсэн. Ихэнх нутгаар хөрсний гадарга хөлдөж эхэлсэн төлөвтэй байгаа аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ