Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Өнөрболор Сэлэнгийг самарч эхэлжээ


Д.Өнөрболор Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнийг нутийнхан сайн мэдэхгүй ч 2019 онд Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болж, тойргоо усалж, танилцаж, Ж.Эрдэнэбатаар хөтлүүлэн байж парламентын гишүүн болсон.
Нэгэнт УИХ-ын гишүүн болсон болохоор тойргоо анхаарахаа больж, одоо бүр төслийг нь цуцлуулж, бусдад бол их л ХЯМГАЧ хүн болж харагдахыг хүссэн бололтой. Гэхдээ үнэхээр хямгадаад байна уу гэтэл үгүй юм аа.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ард иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Улсын жишиг сум” болгох хүсэлтээ уламжилжээ. Үүнийг нь Ерөнхий сайд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Тиймээс энэ ажилд 2022 оны улсын  төсөвт хөрөнгө тусгасан байж.
Тэгсэн мань Д.Өнөрболор гишүүн УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны хурлын үеэр өнөөх Алтанбулаг сумыг “Жишиг сум” хөтөлбөрт хамруулах төслийг цуцлуулж, сонгогчдын бухимдлыг төрүүлсэн байна. Ингээд ч зогсохгүй өнөөх хуваарилагдсан хөрөнгийг өөр сумын байшин, барилгын гаднах засварын ажил болгох төсөл гэж өөрчлөх саналыг гаргаж, Байнгын хороогоор дэмжүүлжээ. Ингээд сэлэнгэчүүдийн “Жишиг сум”-тай болох хүсэл нь “дашийн шог” болчихож.
Тиймээс л сонгогчид нь Д.Өнөрболорт дургүйцлээ илэрхийлж, Сэлэнгийг самрах гэж хүн байна хэмээн ам муутай байх болсон байна.
Ядахад Д.Өнөрболор бусад гишүүн болох Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нартай харьцуулахад хамгийн бага санал авсан нэгэн. Тэгээд ч зогсохгүй Ж.Эрдэнэбатыг эзгүй байх хойгуур буюу өнгөрсөн жил Сэлэнгэд гэх тодотголтой олигтой төсөв ч суулгуулаагүй. Гэтэл иргэд өөрсдийн санаачилгаар төсөл бичиж ирүүлснийг нь ийн цуцлуулчхаж байгаа аж.
 
Erennews.mn

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ