Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ-ын сонинууд эмгэнэлийн мэдээгээр дүүрэх болжээ

“The Boston Globe” сонины өнгөрсөн Ням гарагийн дугаарт 16 хуудас эмгэнэлийн мэдээ нийтлэгдсэн нь ховор тохиолдол болжээ. Тус сонины өнгөрсөн оны мөн үеийн дугаарт долоон хуудас эмгэнэлийн мэдээ нийтлэгдэж байсан гэнэ. Энэ нь АНУ-ын Массачусетс мужид коронавирусийн тахлын нөхцөл байдал ямар байгааг харуулсан баримт юм.
“The Boston Globe” сонин Ням гарагийнхаа дугаарт ийм мэдээлэл нийтэлдэг бөгөөд эзлэх хуудасны тоо нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа гэнэ. Тухайлбал өмнөх Ням гарагт 11 хуудас эмгэнэл нийтлэгдэж байжээ.
АНУ-д зөвхөн “The Boston Globe” ийм асуудалтай тулгараагүй юм. Луйзиана мужийн “The Times-Picayune” сонин Ням гарагт найман хуудас эмгэнэлийн мэдээ нийтэлжээ. Нью Жерси мужийн Ньюаркад гардаг “The Star-Ledger” сонин өнгөрсөн Ням гарагийн дугаартаа есөн хуудсанд нийт 109 эмгэнэлийн мэдээ нийтэлсэн байна. Ийм үзэгдэл зөвхөн АНУ-д ажиглагдаагүй юм. Гуравдугаар сарын 14-нд Италийн цар тахалд хүнд нэрвэгдсэн Бергамо хотын “Eco di Bergamo” сонин 10 хуудас эмгэнэлийн мэдээ нийтэлж байжээ.
Р.Төмөр
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ