Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрээнд бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлжээ


БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засаг орны хилийн Эрээн хотод пүрэв гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тухайн өдрөөс хотын бүх оршин суугчийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж эхэлжээ.“Логистикийн төвийн ажилтнуудад тогтмол хийдэг шинжилгээгээр мягмар гарагт цуглуулсан нэг сорьцын шинжилгээний хариу эерэг гарсан. Дараагийн өдөр нь бусад 31 ажилтнаас авсан шинжилгээний хариу сөрөг гарсан” гэж хотын Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах төв мэдээлсэн байна.
Тухайн өвчтөнийг дотоодод халдварласан тохиолдол хэмээн хотын Эрүүл мэндийн газарт пүрэв гарагт мэдээлжээ. Тийнхүү халдварын тархалтыг судлах, орчныг халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн өвчтөнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлаж, эмнэлгийн хяналтад оруулжээ. Оршин суугчдыг шинжилгээнд хамруулах эхний үе шат пүрэв гарагт дуусжээ. Хотын захиргаа удирдан захирдаг бүх бүсдээ түр хязгаарлалт тогтоож, орц, гарцын хөдөлгөөний хяналтыг чангатгажээ. Мөн хотын засаг захиргааны агентлагууд, аж ахуй нэгжүүд, төрийн байгууллагууд, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг, мөн сургууль, цэцэрлэгийн сургалтыг түр зогсоожээ.

Одоогийн байдлаар хотын ус, цахилгаан, нефть, хий, дулаан, харилцаа холбоо болон үндсэн хэрэгцээний бусад нөөц хэвийн байгаа бөгөөд тэдгээрийн байнгын үйл ажиллагааг хангахын тулд холбогдох нэгжүүд үүргээ гүйцэтгэж байна. Эрээний боомт нь Хятад, Монголын хилийн хамгийн том хуурай замын боомт юм. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ