Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

COVID-19: Гуанжоу хотод 11 тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор бүх хүнээс шинжилгээ авна

 
Хятадын Гуандун мужийн төв Гуанжоу хотын бүх оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. Энэ хотын бүх 11 дүүрэгт шинжилгээ авах юм байна.  Жэнминь жибао сонины мэдээлснээр, өдөрт 1,5 сая шинжилгээг боловсруулах чадвартай экспресс лабораторийг 10 цагийн дотор нээжээ. Энэ лаборатори нь Хятад даяарх лабораториудаас хамгийн шуурхайд тооцогдож байгаа юм. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдварын тохиолдлууд бүртгэгдсэн орон сууцны хорооллуудад хатуу хөл хорио тавьжээ. Гуанжоу хотод 18 сая гаруй хүн амьдардаг бөгөөд өнөөдөр буюу зургадугаар сарын долооны өдрөөс эхлэн хотоос гарч байгаа хүмүүс коронавирусийн шинжилгээ өгсөн байх журам үйлчилж байна. Зургадугаар сарын дөрөвний өдөр Гуанжоу хотод коронавирусийн дотоодын халдвар 11, зургадугаар сарын тавны өдөр зургаан шинэ тохиолдол бүртгэгдсэн тул ийнхүү хөл хорио тавьж, оршин суугчдыг бүгдийг шинжилгээнд хамруулахаар болжээ.
 
Одоогоор Гуанжоу хотод коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 111 байгаа бөгөөд тэдний тоонд зөөвөрлөгдсөн тохиолдлууд ч багтаж байгаа аж. Цар тахал дэгдсэнэс хойш Гуанжоу хотод 1302 хүн COVID-19-ийн халдвар авсанаас 845 нь зөөвөрлөгдсөн тохиолдол гэнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ