Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэд худагнаасаа хэрэглээний халуун ус авах боломж бүрджээ


Орон нутгийн хөгжлийн сангийн 173 сая төгрөгийн хөрөнгөөр Арвайхээр сумын 15 худгийг цахимжуулжээ. Үүнээс 8, 9, 10 дугаар багийн гурван худагт халаагч суурилуулж, хэрэглээний халуун ус авах нөхцөлийг бүрдүүлсэн нь улсын хэмжээнд анхны халуун устай худагтай сум болоод байна.
Гэр хорооллын худгуудыг ухаалаг системд шилжүүлснээр карт ашиглан 24 цагийн турш ус авах боломжтой болж байгаа ба ковидын цар тахлын үед ус авах дараалал үүсэхгүй, орчны бохидол нэмэгдэхгүй, төлбөр тооцоо гараар дамжихгүй зэрэг оло талын ч холбогдолтой юм.
Арвайхээр суманд зөөврийн ус хангамжтай 27, цэвэр усны төв шугаманд холбогдсон 23, нийт 50 ус түгээх байрыг ашиглаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ