Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг даргын тамгын газраас 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын төвд байрлалтай хоёр автомат ухаалаг худагт ус цэвэршүүлэгч суурилуулсан байна.
Тус ус цэвэршүүлэгч нь ОХУ-д үйлдвэрлэсэн "Вотер фильтер" компанийн бүтээгдэхүүн бөгөөд хэрэглэгчийн шаардлагад нийцсэн зах зээлд өргөн нэвтэрснээрээ онцлог аж.
Энэ талаар тус сумын ЗДТГ-аас Өргөн суманд шинэ ус цэвэршүүлэгч суурилуулснаар иргэд стандартад нийцсэн ус хэрэглэх боломжтой боллоо. Бид хэрэглээний ундны усны асуудлыг шат дараатайгаар шийдэж байна хэмээлээ.