Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг дайчлан ажиллуулж байна


Сэлэнгэ аймгийн хэмжээнд короновирусний халдварын тохиолдол буурахгүй байна. Энэ шалтгаанаар аймгийн хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөцийн хомсдол үүсчээ.
Иймээс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын шинжилгээнд Гамшгийн тухай хууль, сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу сургууль, цэцэрлэгийн эмч нарыг дайчлан ажиллуулж эхлээд байгаа аж. Дээрх эмч, мэргэжилтнүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн вируслогич лабораторийн эмч Б.Элбэгзаяа сургалт зохион байгуулсан байна. Сургалтаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас SARS-COV-2 илрүүлэх шинжилгээнд хэрхэн сорьц авах, хадгалах, тээвэрлэх зэрэг сэдвээр мэдлэг, дадлага олгожээ.  
Сүүлийн долоо хоногт коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хавьтал болсон 410 иргэнийг PCR шинжилгээнд хамруулах ажлыг сумын Онцгой комисс сургууль, цэцэрлэгийн эмч нар болон ОБГ, ГХБХБГ, Боловсролын газартай хамтран зохион байгуулсан байна. Иймд хүн бүр иргэний үүргээ биелүүлэн гэртээ байж, холбоо барих утсаа нээлттэй байлгаж, хариу арга хэмжээ авах баг болон шинжилгээ авч буй алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн хамтран ажиллахыг Сүхбаатар сумын Онцгой комиссоос анхаарууллаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ