Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газартай хамтран ажиллана


Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх, ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев тэргүүтэй ажлын баг ирэх аравдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллана.
Энэ үеэр орос хэл судлалын 38 дахь төвийг ерөнхий боловсролын "Мэргэд" сургуульд, 39 дэх төвийг ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургуулийн дэргэд, мөн 40, 41 дэх төвийг Хужирт, Хархорин сумын дунд сургуульд тус тус нээх юм.
Мөн Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол-Оросын найрамдлын 61 дэх сарын хүрээнд бүсийн орос хэлний улсын сонгон шалгаруулалтыг Арвайхээр хотод зохион байгуулах аж. 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн бүсийн сонгон шалгаруулалтаар Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Архангай аймгийн 12-р ангийн сурагчид, орос хэл судлаач багш нар ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах, мэргэжил дээшлүүлэх эрхийн төлөө мэдлэг оюунаа сорих юм.
Түүнчлэн Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн Улаанбаатар дахь "Русский Дом" ОШУСТ-ийн салбарыг Өвөрхангай аймагт байгуулах санаачилга дэвшүүлснийг “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн хүлээн авч, дэмжихээ илэрхийллээ.
Өвөрхангай аймгийн удирдлагын зүгээс хөрш зэргэлдээ хоёр орны хооронд тогтсон уламжлалт хамтын ажиллагааг сэргээж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Олон улсын аялал жуулчлалын дорвитой төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлэн, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ