Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөлд 194 тохиолдол нэмэгдэж, нас баралт нэг бүртгэгдлээ



Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 194 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 7833 боллоо. Мөн нас баралтын нэг тохиолдол бүртгэгдэж, нийт 11 тохиолдол боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 246, сумын Эрүүл мэндийн төвүүдэд 338, гэрээр эмчийн хяналтад 1646 хүн байна. Эмчлүүлж буй иргэдийн дунд хөнгөн 2071, хүндэвтэр 122, хүнд 31,маш хүнд 6 иргэн байна.

Иргэд халдвараас сэргийлэх нэн чухал дадлуудыг тогтмол мөрдөн зай барих, амны хаалт зүүх, өдөрт уулзах хүний тоог эрс багасгах, айлд очихгүй, гэртээ хүн урихгүй байх шаардлагатайг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ