Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговь аймаг маргаашнаас ХӨЛ ХОРИО тогтооно


Өмнөговь аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж, есдүгээр сарын 10-ны өглөө 06.00 цагаас 24-ний 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болсон байна.
Ингэхдээ дараах зохицуулалтыг хийжээ.
  • Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.
  • Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
  • Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.
  • Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.
  • Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК.системээр зөвшөөрөл өгнө.
  • Харьяалалын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
  • Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.
  • Нэг дор 5-аас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх журмыг мөрдөх юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ