Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Хулгайлагдсан" гэгдэж байсан Украины онгоцыг Афганистаны баячууд түрээслэжээ

Наймдугаар сарын 24-ний өдөр Кабулд украинчуудыг нүүлгэн шилжүүлэхээр газардсан Украины онгоцыг үл мэдэгдэх этгээдүүд хулгайлан Иран руу ниссэн талаарх мэдээлэл гарч байлаа. 
 
 
Гэтэл өнөөдөр хэвлэлүүдээр гарсан мэдээлээр, "барьцаалагдсан, хулгайлагдсан" гэгдэх онгоцоор Афганистаны баячуудыг их хэмжээний мөнгө аван Иран руу хүргэсэн болж таарав.

Афганистанаас Украины иргэдийг нүүлгэн шилжүүлэх ёстой байсан онгоцыг үл мэдэгдэх этгээдүүд Кабулд барьцаалан, хулгайлсан гэж Украины Гадаад хэргийн сайд Евгений Енин мэдэгдэж байсан бол үнэндээ чинээлэг хүмүүсийг зөөхөөр энэ онгоцыг түрээслэсэн хэмээн Украины "Темный рыцарь" суваг мэдээлжээ. Онгоцыг Афганы баячууд түрээслэн, гэр бүлийнхнийхээ хамтаар Ираныг зорьсон гэж Украины Батлан хамгаалах яаманд харьяалагддаг "Темный рыцарь" суваг мэдээлсэн байна.
 
Агаарын тээврийн салбараас авсан эх сурвалжууд ч энэ мэдээллийг баталсан байна. Тэдний өгүүлснээр, чинээлэг шиит-хазарачууд онгоцыг түрээслэн Иран явсан бөгөөд түрээсийн төлбөрөө валют, алт, үнэт чулуугаар төлсөн гэнэ. Түүнчлэн Кабулаас Украины онгоцоор зөөж буй Афган дүрвэгчдийн ихэнх хэсэг нь "нэмэлт төлбөр" өгөн зорчиж байгаа хүмүүс аж.
 
Г.Бямбасүрэн
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ