Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Алаг-Эрдэнэ сумаас хойд зүгт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөв


Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумаас хойд зүгт 74 км зайд үүрийн 4.37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт он гарснаас хойш долоодугаар сарын 22-ны 18.00 цагийн байдлаар 82 638 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 222 удаа болсон аж.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ