Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Таван толгой" түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байна


"Таван толгой" түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл, засвар шинэчлэлийн ажил 75 хувьтай байна.
Агаарын чанарыг сайжруулж, орчны бохирдлыг бууруулах, өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасан чиглэл өгч, томилсон ажлын хэсэг “ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төв болон баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа.
Орчны бохирдлыг бууруулахаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн гадна талбайд 10 орчим метрийн өндөр зориулалтын хаалт босголоо. Ингэснээр хамрах талбайн тоосжилт 75% буурна гэж тооцоолжээ.
Орчны бохирдлыг бууруулах зорилгоор таван толгой түлшний баруун бүсийн үйлдвэрт 9 бутлуур, туслах 15 тоног төхөөрөмж шинээр суурилуулахаар бэлтгэлээ хангасан байна.
“Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрээс үүсэх тоосжилтыг 4 дахин бууруулахаар техникийн шинэчлэл хийж эхэлсэн.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээс үүсэх тоосжилтыг бууруулах зорилгоор бутлууруудыг газар доор байрлуулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ