Коронавирусийг хувьсан өөрчлөх боломж олгоод л байвал тун удахгүй вакцинаас зугтаж чаддаг, COVID-19-ийн шинэ омог бий болж мэднэ хэмээн АНУ-ын Цагаан ордны анагаахын ерөнхий зөвлөх Энтони Фаучи анхааруулжээ.Эрүүл мэндийн систем коронавирусийг чөлөөтэй, байнга нийгэмд тархаагаад л байвал вирус мутацлагдана гэсэн байна. “Дельта мутауийн хувьд “Альфа”-гаасаа илүү хурдан тархаж байна шүү дээ. Хэрэв хэдэн сарын дараа вирусийг ингэж чөлөөтэй байлгаад л байвал тун удахгүй бид вакцины хамгаалалтаас зугтаж чаддаг шинэ хувилбартай болох бүрэн боломжтой” хэмээн Энтони Фаучи мэдэгджээ.
COVID-19 коронавирусийн цар тахлыг хүн амынхаа олонход нь вакцин хийлгэж байж давж гарна, алга болно гэж Цагаан ордны зөвлөх үзлээ. Харин дархлаажуулалт энэ хэмнэлээр явбал хүн төрөлхтөн намын улиралд аажмаар шилждэг коронавирусийн салшгүй түвшинтэй болох гэн.
Түүнчлэн ирэх өвөл хэд хэдэн улсад коронавирус ханиадны вирустэй хамт тархаж болзошгүй гэж үзэж байна. COVID-19-ийн шинэ дэгэлт ирэх оны хавар тохиох эрсэл хамгийн их гэж Цагаан ордны зөвлөх мэдэгджээ.
Эх сурвалж: Focus.ua