Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Усны ослоос 8 хүний амь насыг аварчээ

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран энэ сарын 1-нээс эхлэн Өлгий сумын нутаг дэвсгэрт Ховд голын дагуу, мөн Толбо нуурын эрэгт завь, морь, мотоциклоор эргүүл хийж байгаа.
Эргүүлийн үеэр Толбо нуурт усанд осолдсон 5 хүний, мөн Цэнгэл сумын Бага Түргэний хүрхрээнд эрэн хайх ажил явуулж байхдаа 3 хүний амь насыг тус тус аварсан байна.
Түүнчлэн он гарснаас хойш аймгийн Онцгой байдлын газарт усны осолтой холбоотой 5 дуудлага иржээ. Түүнчлэн 10 иргэн амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн 5 нь Толбо сумын, 2 нь Буянт сумын, 2 нь Өлгий сумын, 1 нь Цэнгэл сумын иргэн аж.
Усны осол гарахад иргэдийн анхаарал, болгоомжгүй байдал нөлөөлж байгааг албаны хүмүүс хэлж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ