Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын 22 цэгт ажиллана. Эдгээр цэгт 33 багийн 221 эмч, ажилтан ажиллаж, 9,010 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 3,365, II тунд 5,623 буюу нийт 8,988 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,067,182 иргэн I тунд, 970,419 иргэн II тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 1,661 жирэмсэн эх, 12-15 насны 22,168, 16-17 насны 13,699 хүүхэд II тунд хамрагдаад байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв. Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: