Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Энэ долоо хоногийн Бямба гараг АЖЛЫН ӨДӨР


Засгийн газрын шийдвэрээр Үндэсний их баяр наадмын үе буюу долдугаар сарын 10-18-ныг дуустал нийт ес хоног бүх нийтээрээ амарсан билээ.
Ингэхдээ долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-ний Бямба гарагт шилжүүлсэн юм. Иймд долдугаар сарын 24-нд буюу энэ Бямба гараг нь ажлын өдөр болж байна.
Баяр амралтын үед ажлын өдрийг дараагийн амралтын өдөрт ийнхүү шилжүүлэх тохиолдол байдаг.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай тусгаагүй тул 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аливаа ажил, амралтын өдрийг шилжүүлэх боломжгүй болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ