Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу сэлэхээр ороод осолджээ



Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Цагаан-Эрэг гэдэг газар5 хүн зугаалж явснаас 1 хүн Дэлгэрмөрөн голын усанд сэлэхээр ороод живж амиа алджээ.

Тодруулбал энэ сарын 7-ныөдрийн 16.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 16 цаг 14 минутадочиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат 32 настай, иргэн Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэх гэж ороод живсэн байжээ. Түүний цогцсыг мөн өдрийн 16 цаг 46 минутад Дэлгэрмөрөн голын усны мандал осолдсон газраас 2 км-ийн зайтайгаас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ