Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улирлын харшлыг КОВИД-19 халдвараас хэрхэн ялгах вэ?


Хамар битүүрч, ойр ойрхон найтаах нь улирлыг харшлыг коронавирусний халдвараас ялгах гол шинж тэмдэг аж. Биеийн халуун нэмэгдэх нь коронавирусний шинжилгээ өгөх ёстойг илтгэж буй гол дохио гэж харшил, дархлаа судлаачид сэрэмжлүүлжээ.
Улирлын харшил нь хамар битүүрч, загатнах, нүд улайж, загатнах зэргээр илэрдэг. Ингэхдээ харшлын үед хамгийн түгээмэл илэрдэг зовуурь болох найтаах, хамар их хэмжээгээр битүүрэх зэрэг нь Ковид-19 халдварын үед  ажиглагддаггүй байна. Харин хуурай ханиалгах, харшлын үед илэрдэггүй халуурах зэрэг шинж тэмдэг нь эсрэгээр коронаврусний халдвар авсны том дохио болох гэнэ.
Европын Харшил судлал, эмнэлзүйн дархлал судлалын академийн гишүүн Мариа Полнерын онцолсноор, харшлын урвалын ялгагдах гол шинж тэмдэг нь хамрын хөндий болон нүд загатнах явдал юм. Харшил хөдлөхөд тухайн хүний бие 37.5 хэмээс дээш халуурдаггүй. Харин КОВИД-19 –ийн дунд болон хүнд хэлбэрийн үед өвчтөн 37.5 хэмээс дээш халуурдаг байна. Түүнчлэн, харшилтай хүмүүст өмнөх жилүүдэд ажиглагдаж байсан хуучин шинж тэмдгүүд нь дахин илэрдэг байна. Харин өөр хэлбэрийн зовуурь илэрсэн тохиолдолд шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ