Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 72-оор нэмэгдлээ

Энэ сарын 7-ны өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 72-оор нэмэгдэж, нийт 1317 боллоо. 

Мэргэжлийн байгууллагууд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 751 сорьцод PCR шинжилгээ хийсэн байна. Улмаар Цэцэг, Зэрэг суманд гурав, Манхан суманд 10, Орхон аймгаас ирсэн нэг, “Ховд Эко“ цементийн үйлдвэрийн ажилтан гурван иргэнээс халдвар илэрчээ. Мөн аймгийн төв буюу Жаргалант суманд 53 иргэнээс халдвар илэрсэн аж.  

Одоогийн байдлаар Ховдод коронавирусний халдвар авсан 587 иргэн эдгэрлээ. Аймгийн төвийн “Тусгаарлах эмнэлэг”-т одоо 189 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 43 нь хүүхэд юм. Үүнээс 11 иргэний биеийн байдал хүнд, 28 иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Мөн Цэцэг суманд 71, Зэрэг суманд 23 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан бусад иргэд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төв болон гэрээр эмчлүүлж байгаа юм.  

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2972, гэрийн тусгаарлалтад 2569, гэрийн ажиглалтад 435 иргэн байна.  

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ