Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдвар авсан 65 настай иргэн нас барлаа


Ховд аймагт энэ сарын 5-ны өдрийн байдлаар 71 иргэнээс коронавирусний халдвар илэрч, нэг иргэн нас барлаа. Коронавирусний халдвар авсны улмаас 2021 оны долоодугаар сарын 3-ны өдөр Мөст сумаас Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн "Тусгаарлах эмнэлэг"-т ирж, хэвтэн эмчлүүлж байсан иргэн Н (эмэгтэй, 65 настай).

Тухайн иргэний нойр булчирхай өвддөг, архаг хуучтай байсан ч коронавирусний халдвараас шалтгаалан нас баржээ.  Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 748 сорьцод PCR шинжилгээ хийсэн байна. Улмаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 71-ээр нэмэгдэж, нийт 1171 боллоо.  Тодруулбал, Цэцэг суманд ес, Зэрэг болон Дуут, Эрдэнэбүрэнд хоёр, Манханд зургаа, Буянт суманд 10 иргэнээс халдвар илэрчээ. Харин аймгийн төв буюу Жаргалант суманд 40 иргэнээс халдвар илэрсэн байна.  Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т 173 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 48 нь хүүхэд байна.

Үүнээс найман иргэний биеийн байдал хүнд,13 иргэний ххүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Цэцэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 78 хэвтэн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хүндэвтэр байна. Зэрэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 19, Мөст болон Чандмань сумын Эрүүл мэндийн төвд гурав, Дуутад найм, Манхан, Ховд сумын Эрүүл мэндийн төвд дөрөв, Булган сумын Эрүүл мэндийн төвд хоёр иргэн халдвар авсны улмаас хэвтэн эмчлүүлж байна. 

Үүнээс гадна Жаргалант суманд 173, Булганд 28, Алтай суманд нэг, Мөст болон Цэцэг суманд гурав, Буянт, Мөнххайрхан суманд тав, Манхан суманд дөрвөн хүн гэрээр эмчлүүлж байна.Мөн одоогоор халдвар авсан541 хүн эдгэрчээ. 

Тусаймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2565, тусгаарлан ажиглах байранд 12, гэрийн тусгаарлалтад 2569, гэрийн ажиглалтад 428 иргэн байна.  

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ