Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

38 иргэн халдвар авсан нь батлагджээ

Ховд аймагт сүүлийн үед коронавирусний халдварын тархалт нэмэгдсээр байна. Мэргэжлийн байгууллагууд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 359 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Улмаар энэ сарын 28-ны өдрийн байдлаар тус аймагт коронавирусний халдвар авсан хүний тоо 38-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 714 боллоо.  

Тодруулбал, Цэцэг суманд 15, Ховд суманд нэг, Буянт сумаас гурван иргэнээс халдвар илэрчээ. Мөн  аймгийн төв, Жаргалант сумаас 19 иргэнээс халдвар илэрсэн байна.

Одоогоор Жаргалант сумын Наран, Цамбагарав багаас илэрсэн хоёр тохиолдлын халдварын голомт тодорхойгүй байгаа тул мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийж байна. Бусад тохиолдлууд нь халдвартай иргэдийн ойрын хавьтал аж.

Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас ирүүлсэн мэдээгээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 133 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 18 иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Мөн Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 49 хэвтэн эмчлүүлж байна. Жаргалант суманд 61, Булган суманд 27 хүн гэрээр эмчлүүлж байна. Коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдлын 394 нь эдгэрчээ.

Одоо Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1476, тусгаарлан ажиглах байранд 23, гэрийн тусгаарлалтад 1453, гэрийн ажиглалтад 425 иргэн байна.  

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ