Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдлээ


Ховд аймагт өнөөдрийн /2021.05.04/ байдлаар “Ковид-19”-ийн халдвар авсан нийт 243 иргэнээс 203 буюу 84 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа.
 
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 03-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 208 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж нийт 243 боллоо. 
Тодруулбал, Жаргалант сумын Наран баг, “Хатан түнгэл”-ийн 24 айлын орон сууцнаас илэрсэн халдвартай иргэний ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ROYAL ЗОЧИД БУУДАЛ/-д байсан нэг иргэнээс, Зэрэг сумын халдвартай иргэдийн ойрын хавьтал /БООРЖИ ЗОЧИД БУУДАЛ/-д байсан нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ. 
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.04/ байдлаар 40 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал хүнд-2, хүндэвтэр-3 бусад нь хөнгөн байна. 
“Ковид-19”-ийн халдвар авсан өнөөдрийн /2021.05.04-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 408 иргэн, тусгаарлан ажиглах байранд 156 иргэн, гэрийн тусгаарлалтад 146 иргэн, гэрийн ажиглалтад 2360 иргэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ