Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангай аймагт 21 настай хоёр залуу аянганд цохиулж, нас баржээ


Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн “Хадан хушуу” гэдэг газар өчигдөр буюу долдугаар сарын 4-ны өдөр хоёр иргэн аянганд цохиулж нас баржээ. Тодруулбал, Долдугаар сарын 4-ны 17:30 цагийн орчим дөрвөн мотоциклтой, долоон иргэн Баян-Өндөр сумаас шатахуун аваад Зүлэгт багийн “Цам” гэдэг газрын чиглэлд гэрлүүгээ буцаж яваад 2 хүн нь аянгад цохиулж нас барсан тухай мэдээллийг мөн өдрийн 19:11 цагт хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19:17 цагт тухайн газарт очиход тус сумын харьяат 21 настай малчин Г, Ч нар аянгад цохиулж нас барсан байсан аж. Цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ