Ховд аймгийн хэмжээнднийт 91203 иргэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдсан байна.
Тодруулбал, долоодугаар сарын 2-ны өдрийн 08.00 цагийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 12-оос дээш насны 51095 иргэн вакцины эхний тун, 40108 иргэн вакцины хоёр дахь тунд хамрагдсан гэж Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлан, харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.