Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Төрийн архивын тасаг дотоод боломждоо тулгуурлан "Сургалтын төв" байгуулах саналаа аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанаар хэлэлцүүлж, АИТХ-ын төлөөлөгчид дэмжлээ.
Тус төвийг байгуулахад Төрийн архивын тасагт ямар нэг нэмэлт тоног төхөөрөмж шаардлагагүй, 30 суудал бүхий хоёр танхимдаа үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Төрийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудыг Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр тасралтгүй сургаж, дадлагажуулах "Архив албан хэрэг хөтлөлтийн Сургалтын төв" байгуулах санал, үнэ тарифыг ийнхүү аймгийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжиж баталснаар "Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын төв"-тэй анхны аймаг болох боломж бүрдэж байна.